Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-28 08:39:34
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ
ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2018 оны 05 дугаар сарын 31
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт талбайн 2018 онд 5 дугаар сарын 9-нд, Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 10-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 14-нд тус тус буудай тариалсан. Ажиглалтын мэдээгээр Алтангадас, Цайдам, 6-р бригадын талбайд 5 дугаар сарын 24-нд цухуйлтын үе шат эхэлсэн.
Буудайн цухуйлтын үе шатаас голлолтын үе шат эхлэх хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 265 градус байдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн бутлалт, голлолтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
Буудайн бутлалт, голлолтын үе шат эхлэх төлөв
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад бутлалтын үе шат 6 дугаар сарын 10-14 -ний хооронд, голлолтын үе шат 6 дугаар сарын 16-20 -ны үеэр тус тус эхлэж ОЖД-аас 2-4 хоногоор өөрчлөгдөхөөр байгаа нь талбайд үр суулгасан хугацаа, хөрсний чийгээс хамаарч байна.
МЭДЭЭ ГАРГАСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН